Таны гоо сайханд

♣ Та үсээ угаахдаа толгойн хуйханд сонгино эвэл сармисны шүүс түрхээд угаах, мөн өндөгний шар уургаар угааснаар үс эрт бууралтах зовлонгоос ангижирахаас гадна таны үс эрүүл сайхан өнгөтэй болж ургалт түргэснэ.


widget

♣ Үсээ угаасныхаа дараагаар нэг литр усанд гурван хоолны халбага цуу хийж сайтар найруулаад үсээ зайлахад гялалзсан, зөөлөн, эрүүл өнгөтэй болно.

♣ Хэт хуурайшсан гэмтэлтэй үсэнд тараг юмуу гашилсан сүүг түрхээд 20-30 минут бүлээн алчуураар боосны дараа угаахад үс эрүүл үс эрүүлжих ба намирсан зөөлөн, гялалзсан өнгөтэй болно.

♣ Хэрэв таны хумс хугарамтгай бол хумсандаа долоо хоногт хоёр удаа нимбэгний шүү түрх. Аль эсвэл бүлээн есийн тосонд дүр.

♣ Төмс чанасан усаа бүлээсгээд хэсэг хугацаанд гараа дүрсний дараа угаагаад тэжээлийн тос түрхэхэд гарын арьс маш зөөлхөн болно.

♣ Хэрвээ хоол бэлтгэж байхад гарт тань сонгино, сармисны үнэр шингээн бол нимбэгний хальсаар арчихад амархан арилдаг.

♣ Нүүрийг угаах усандаа бага зэрэг давс хийж найруулаад угаавал нүүрний хөөнгийг багасгаж, нүүрний арьсыг цагаан болгоно.

♣ Сармистай, халуун ногоотой хоол идсэний дараагаар амнаас эвгүй үнэр үнэртээд байвал кофе зажлах хэрэгтэй.

♣ Мөн энэ үнэрийг гаргахын тулд нэг аяга бүлээн сүү уугаарай

♣ Орой бүр шингэн хар цайгаар хөлөө угаавал ядаргаа амархан тайлагдах ба хөлний эвгүй үнэр арилна.

♣ Бас шингэн хар цайгаар хөлсний эвгүй үнэрийг арилгаж болно. Өдөр болгон шавших хэрэгтэй.

♣ Гарт шингэсэн сонгины үнэрийг арилгая гэвэл алган дээрээ хуурай, нунтаг давсыг үрээд дараа нь савантай усаар угаана.

♣ Сонгино сармистай хоол идсэний дараа самар цөмж идвэл үнэр нь амархан дарагддаг.

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-11-01 20:43:34
хэрэгтэй эд бн адаа хүмүүст

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog