Танд хэрэгтэй

♠ Хэрэв та өмдөө бага зэрэг цууны уусмалд норгосон алчуур тавьж индүүдээд, хатан хойно нь дахин чийгтэй зузаан цаас тавьж индүүдвэл өмдний чинь нугалаас удаан гарна.

♠ Төмөр товчны өнгийг алдуулахгүйн тулд хумны өнгөгүй лак түрхэнэ.

♠ Хуниас нугалаатай хувцсыг бүлээн усанд норгосон даавуугаар индүүдвэл хуниасаа удаан хадгална.


widget

♠ Синтетик материалаар хийсэн хувцсыг хэт халуун индүүгээр индүүдвэл материал нь хайлж индүүнд наалдана. үүнийг цэвэрлэхэд маш хэцфүү. Индүүгээ хөргөөд бүлээн болохоор нь ацетон эсвэл хумсны лак арилгагч шингэнээр индүүний улыг үрж цэвэрлэнэ.

♠ Ноосон материалын хөлсний хиртэлтийг арилгахдаа, давстай усыг даавуунд шингээж арчина. Хэрэв гарахгүй бол хөвөнд спирт шингээж арчиж болно.

Хиртэж, толбо тогтсон хувцсыг бензинтэй ноосон алчуураар арчиж, зөөлөн сойзоор үрнэ. Хэрэв сайн арилж өгөхгүй бол нашатырный спиртийн зөөлөн уусмалаар арчиж дээр нь уудаг цаас тавьж индүүднэ.

♠ Зэвний толбыг арилгахдаа лимоны хүчлийг усанд уусгаж арчаад 5 минуутын дараа бүлээн усанд зайлж угаана. Сайн арилахгүй бол ууранд хэдэн минут байлгасны дараа хүйтэн усаар зайлж угаана.

♠  Костюмаа өлгөхдөө мөрөн дээгүүр нь даавуугаар бүтээж байвал тоос даахгүй, өмсөхдөө чийгтэй ойзоор жигд цэвэрлэж 10 минут орчим өлгүүрт өлгөөд чийгтэй даавуу тавьж индүүднэ. дараа нь хуурай сойзоор арчвал өнгө нь сайхан болно.

♠ Өмдний нугалаасыг удаан байлгахын тулд дотор талаас нь нугалааыг дагуулаад савандаж байгаад индүүдэх хэрэгтэй.

♠ Хувцсан дээрх зөөлөн чихрийн толбыг давстай усаар угаан арилгана.

♠ Пиджак, пальтоны заханд суусан хир, төслөгийг цуугаар арчихад сайн арилна.

♠ Хөлний толбыг нимбэгний шүүсээр арилгана.


Сэтгэгдэлүүд:

1. Жиргээ | 2009-10-31 18:03:54
negt
2. Жиргээ | 2009-10-31 18:05:43
xamgiin suulchiinx xaragddaggui ee,
xuxnii tovchiig nimbegnii shuuseer yana genuu
3. Жиргээ | 2009-10-31 18:06:07
usxan-usak-nusak
4. Оогий | 2009-10-31 18:17:05
баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна
5. Усхан | 2009-10-31 20:11:24
Хэхэ жиргээ ёстой миний алдаа тэр чинь ХӨЛСНИЙ
6. Усхан | 2009-10-31 20:12:14
толбыг гэж байгаан
Сүүлийн үед би харин С үсгийг хаяад байдаг болчоод байгаамаа.
7. Усхан | 2009-10-31 20:13:19
usxan-usak-nusak
Хэхэ ганцаараа элэгээн хөштөл инээлээ ш дээ Жиргээ гуай хүн алахнуу.
8. Арслантай авдар (зочин) | 2009-10-31 23:51:01
Хувцсанд наалдсан бохийг яаж салгах вэ?
9. nekee | 2009-11-01 09:10:45
bi shamaig abhaar irleedee orguulnaa he he
10. nekee | 2009-11-01 09:12:38
hubtasand naaldsan bohiig horgogchind hiij holdooj baigaad nuhuul uurdg bas talhtaich yumuu holiod gashilgaad uuruulj salgaj bolno gj umshij baisiin bna
11. Усхан | 2009-11-01 19:34:41
Арслантай авдар. Хөлдөөж байгаад салгана. nekee -н хэлсэн зөв. Би өөр арга мэдэхгүйээ. Мэдэхээрээн хэлнээ.
12. amanjinka | 2009-11-01 19:36:59
нэээрэээ л хэрэгтэй эд бна даа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog