Та нарыг юу гэж хочилдог байсан бэ? Тэр бүхнээсээ хуваалцвал ямар вэ?
Миний хувьд гэвэл нээх хочтой байгаагүйээ. 10-н жилд байхдаа "Шаахай" гэдэг хоч авч байсан. Гэхдээ энэ нь өмсдөг шаахай биш нөгөө нэг шаахайны хэлбэртэй амьтан юм л даа. Яагаад энэ хочийг авах болсон бэ гэвэл би 10-н жилдээ их олон сургууль шилжиж байсан л даа. Тэгээд нэг сургуульд шилжиж очтол тэр орсон ангийнхан маань бүгд л хочтой байдаг гэнээ. Хэдэн хөвгүүд миний хажууд суучаад л тэр тийм хочтой /данх, гүц, 100-н поошиг, анааш/ гээд л хэлээд чамд ямар хоч өгөх вэ? гэж нээх их бодлогширон сууж билээ. Тэгсэн миний хуучин сурч байсан сургуулийг нэг нь мэддэг юм байна л даа. Тэгсэн тэгж байгаам даа миний муу сургуулийг аймаар муухай нигширсэн үнэртэй удцан сургууль гэснээ "өө тийм шаахай гэчихнээ" гэдэг байгаа. Энэ хочтой нээх удаагүйээ хэд хоног л дуудсан.
Бас нэг нь "Нойрсож буй гунж" гэдэг байсан энийг харин нэг л хүн өгч тэр л хүн намайг хочилдог байсан. Яагаад тэгж нэрлэснийг одоо болтол би мэддэггүй юмаа.
Одоо бол заримдаа намайг найзууд маань ямар нэг байдлаар шоолж барихдаа "Муур" буюу "Сарххххххх" хэхэ жаахан сонин дуу чимээний утгатай л даа. /Хумсны чимээ/ гэж хэлдэг. Энэ хоч л сэтгэлд илүү дотно байдаг юмөө.
Ааа бас нэг л хүн намайг "Матар" гэж хочилдог. Хэхэ заримдаа уур хүрж гомддог хүнийг ингэж хэлээд байхдаа яадаг юм бэ гээд л гошуугаа унжуулна даа.
Хэхэ бас нэг инээдтэй нь "Өмд баатар" мөн л матар гэж дууддаг хүн л ганцаараа дууддаг. Өмдөндөө тээглээд уначихваа гээд л ... ёстой муухай. Би уул нь тийм том өмд өмсдөггүй ш дээ. Со байгааз.








Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: