Эмэгтэй хүн ганцхан тохиолдолд дурлахдаа азгүйтсэн үедээ л хорон муу санаа гаргадаг.
Солон
☺☺☺
Эмэгтэй хүн чихээрээ дуралдаг бол эрэгтэй хүн нүдээрээ дурладаг.
Солон
☺☺☺
Өлсгөлөн үедээ хүн жинхэнээсээ дурладаг. Хэрэв чи өлөж чадахгүй юм бол дүүжлүүрийн гогцоонд хүзүүгээ гогдсон нь дээр.
Диоген
☺☺☺
Зүрх толботсоноос нүүр улайсан нь дээр.
Мигель де Сервантес
☺☺☺
Хайр дурлал тэнэг хүнийг ухаантай, ухаантай хүнийг тэнэг болгодог.
Сенека
☺☺☺
Дурлалын тухай ярина гэдэг нь ярих юмаа мэдэхээ болино гэсэн үг.
Станислав Буффле
☺☺☺
Дурлал бол завтай хүний ажил, ажилтай хүний зав чөлөө.
Э.Б.Литтон
☺☺☺
Дурлана гэдэг дахин төрнө гэсэн үг.
Бальзак
☺☺☺
Хайр дурлал эм хүний энхрий зөөлөн занг багасгаж, эр хүний ялдам аашийг ихэсгэдэг.
Жан Поль
☺☺☺
Дурлалын өвчин эдгэшгүй.
А.С.Пушкин
☺☺☺
Дурлалаас болж гэрлэх ч бас сонирхолтой л явдал. Хөөрхөн хүүхэн болохоор нь суучихна гэдэг, зах дээрээс аятайхан болохоор нь л өөрт ямарч хэрэггүй юм авчихтай адил.
А.Чехов








Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: