Хэзээч марташгүй

Ойрдоо багын дурсамжууд их бодогдох боллоо тэр дундаас миний хамгийн анхны төрсөн өдрийн баяр, хамгийн гоё тэмдэглэж байсан. Тэгэхэд би 1-р ангид байсан юм. Манай ээжийн дүүгийн хүүхэд надаас 3 эгч тэрний төрсөн өдөр 5.24-нд болдог минийх 5.17-нд болдог юм. Би хичээлдээ яваад иртэл ээж маань хоёр охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэнээ гээд бид хоёрыг ундаанд явуулсан юм. 100-н ундаа гэж байдаг байсан даа шилтэй "Хад" гэсэн одоо ч байхаа больждээ. Тэгэхэд Sprite авч байсан юм. Ирэхэд ээж хуушуур хийчихсэн, ундаагаа уугаал хуушуураа идээд л үнэхээр гоё байсан. Тэр үеийн хуушуур, ундааны амтыг одоо болтол мартдаггүй нээх гоё, бодохоор л арааны шүлс асгараад л.  Тэр л миний хамгийн сайхан хэзээч мартагдашгүй төрсөн өдрийн баяр байсан юм.

Тэрнээс хойш 9-р ангид байхад найз нар маань миний төрсөн өдрийг маш гоёор тэмдэглэж билээ. Тэр  бас хэзээч мартагдахгүйээ. Найзуудын маань барьсан бэлэг.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-10-05 20:27:37
ӨШӨӨӨ ОЛОН ОЛОН САЙХАН ДУРСАМЖУУД ӨМНӨ ЧИНЬ ХҮЛЭЭЖ БГАА ДААА
2. forever | 2009-10-05 20:31:51
Сайхан дурсамж ч сайхан шүү.
3. oldoshaksli | 2009-10-06 12:33:13
хуушуур спрайт

хүүхэд нас аа гэж

цаг хугацаа тэр үед хамгийн царайлаг байж
4. laki90 (зочин) | 2009-11-17 15:15:37
tahir gudamj...bogtor ulias... baga nasnii dursamjaa gj...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog