За ойрд ер бичлэг оруулсангүй энэ тэр ажил гэсээр байтал. Ойрдоо жаахан завгүйл байлаа. Хичээл ар гэрийн ажил гээд л нээх л хүүхэдтэй айлын эхнэр хүн шиг л байлаа даа. Өглөө бослоо гэр орноо цэвэрлээд л дүүгээ аваад л тээл сургуульд нь хүргэж өгнө. Орой ирээд бүүр нялх дүүгээ авна даавуу шаавууг нь угаана гээд л ёоооо нэг хүнтэй сууж хүүхэд яаж гаргана даа л гэж бодож байна шүү. Хүүхэд харах ч гэцүүмөө уйлаад л, баагаад л шээгээд л цэвэрлэх гэж бөөн төвөг, манай эгч ч аймаар ядраад л би хүүхэд гаргахаараа яаж асрана даа л гэж бодож байна. Яахав өөрөө хүүхдээ гаргаад өсгөхөөр болох л байх даа.
Надаар нэг иймэрхүү сонинтой.
Өчигдөр ёстой инээдтэй нэг гутлын тавиур хийх гэж элэгний юм болсон. Одоо гарын алга нүл хөндүүр арайл цэврүү үсрээгүй. Тэр муу шрүпнийх нь зэвүүн гэж ер орж өгөхгүй модны хатууг ч хэлэх үү. Хэмжиж хэмжиж нэг юм хийлээ дөрвөн талаа босгоод холбоод голд нь нэг тасалгаа хийсэн юм. Тэр таалгаа нь нэг талдаа хоёр тавиуртай нөгөө талдаа нэг тавиуртай байхгүй юу тэгээд л тавиуруудаа тогтоох тогтоогчуудаа хадчихаад л голынхоо баганыг богоод л арай хийж шрүпдээд л тогтоолоо тээл тавиураа хийх гэсэн чинь ёооо хоёр тасалгааныхаа байрыг солиод хадчихсан байдаг байгаа. Бөөн инээдэм элэгээ хөштөл эгч бид 2 инээгээд нус нулимастайгаа холилдоод инээдэмтэй юм болон шүү. Тээл буцаагаал салгаж байранд нь оруулсан даа. Ингэж нэг өчигдөр өдрийг авдаг юмаа.
Одоо тэр тавиурандаа хэдэн муу гутлаа хийчихсэн. Хэхэ ер нь бол мужааны цех байгуулая гэж бодож байгаа шүү. Ер нь бол боломжийн юм байна лээ гэж.







Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: