Чаднөө чадна чадна чадийш дээ

Чаднөө чадна чадна чадийш дээ

Юу өгөх вэ?

Сургуулиа төгсөж байгаа эрэгтэй хүнд юу өгвөл зүгээр юм бэ?

Би сайн мэдэхгүй байнаа.

Санаа оноо байнуу хүмүүсээ.

Алуурчин эмгэн

Нэг эмгэн нэг залуугийн 8 ширхэг хуруун дээр нь гишигчихжээ.

Тэгсэн нөгөө залуу үхчихжээ.

Тэр залуу яагаад үхсэн бэ?

Өглөөний мэнд

Шинэхэн долоо хоногийн мэнд. Энэ долоо хоногтоо ажил үйлс нь бүтэмжтэй сайхан олз омогтой, бие хаа нь эрүүл энх эрч хүчтэй, сэргэлэн цовоо байхыг хүсэе.

Их сонирхолтой юм болсоон.

Юу вэ гэхлээр зургаас үзээрэй. Яаг ажлын цонхон доор ийм юм болоод. Боломжийг яаж алдах вэ гээд хэдэн зураг дарав.

Ийм урт бүрээтэй. Хүнгэнсэн сайхан дуутай.

Энэ их мундаг лам байх хүмүүс адис хүртээж байсан.

Эндээ ийм морьтой их гоё

ийм 2 ширээ шиг юм тавьчихсан байсан

5 лам доор нь нуугдаж ном уншсан.

Адис авах гэсэн иргэд цувсаар л

Ингээд л яваад өгсөн

Явсны дараа нь будаан дээр...

Дахиад төрсөн өдрийн мэнд

За бас ажлын найз эгчийн төрсөн өдөр бас болжийгоо. Тандаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Аз жаргал сүүдэр шиг дагаж яваг.

Бялуугаа мартахгүйээ.

Сонгоод аваарай

 

Төрсөн өдрийн мэнд хүргэе

Миний нэг найзын төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Чамдаан чин сэтгэлээсээн баярын мэнд хүргэж байнаа хүлээн авна уу.

Бялуугаан идээд гого дуугаан сонсоод сайхан баярлаарай.

Ми найз нь сонгоод аваарай

Би чөлөөлөгдөхийг хүсч байна

 

Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хүсч байна


Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланг олоод ...

Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна

Л.Өлзийтөгс

Би чиний бүсгүй


Найз залуутай гэж хэлэхдээ харц дээгүүр байдаг

Би бардам бүсгүй

Нартад байгаа бүхэн минийх л юм шиг загнадаг

Би эрхэмсэг бүсгүй

Намайг гэх цор ганцыг олж чадсандаа

Би итгэлтэй бүсгүй

Надаар хорвоо дутах юм шиг сандагтаа

Би ихэмсэг бүсгүй

Хайртынхаа энгэрт зоргоор эрхлэхдээ

Би ялдам бүсгүй

Ханашгүй хайрын баланд согтсон

Би энхрий бүсгүй

Ганцаардлыг инээмсэглэлээр далдлах

Би хуурамч бүсгүй

Ганцхан чинийх л байх заяатай

Би үнэнч бүсгүй

Эрхэлж тунихдаа дөрвөн улирал шиг аашилдаг

Би дураараа бүсгүй

Эргүүлж бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэдэг

Би зоргоороо бүсгүй

Эвий гээд духан дээрээ үнэрлүүлэх дуртай

Би танхил бүсгүй

Эргэх хорвоод чамд л ганц ирсэн

Би чиний бүсгүй

А.Мөнхтуяа

Цаснаар чамтай

Алхах би дуртай хайртай

Хайрын цасанд эрхлэн бүжээрэй

Цас ороод л ямар сайхан байнаа.

Цас гэснээс олоон жилийн өмнө манайх автобусны буудлаасаа нилээн хол алхдаг байлаа./3 буудал/ Би 5-р ангид байсан юм. Тэр үед бараг хөдөө газар айл хунар нээх байхгүй байсан үе. Тэгээд л манай хичээл өдөр ороод орой тардаг. Өвөл бол их хэцүү харанхуйд алхана гэдэг. Тээд л алхахаар ард хүн яваад байгаам шиг. Гэрийн зүг харахаар юу ч харагдахгүй түнэр харанхуй уул л харагдаж байгаам чинь. Их айнаа. Тэгээд нэг өдөр цасан шуурга болдым даа. Харих гэж зовж билээ. зам дагуу нэг ч машин явахгүй. Амьхандаа дайгдах санаатай. Тэгээд л гэрлийн шонгийн  моднууд яаг зам дагуу байдаг. Нэг шонгийн модноос нөгөө шонгийн мод хүртэл гүйтэ шүү дээ. Ёоо амисгаа авахын аргагүй аймаар шуураал арай хийж гүйгээл модныхоо нөмөрт зогсож жаахан амарч аваад л ахиад л гүйгээд л хэхэ хөгжилтэй байжээ. Хөндлөнгөөс хүн харсан бол их л инээдтэй харагдаж байсан байх даа.

За тэгээд л хаяа цасан шуурга болоод хичээлдээ явж чаддаггүй тасалдаг байлаа. Хөө ёстой гэрийн хаалга нтр бол онгойхгүй шүү дээ. Гэр мэр хашаа нтртэй маань жяцуу цас хунгарлачихсан аймаар шүү. Тэгээд л маргааш нь ч харин нэг жаргажийгаам даа цасан дээр тоглоол. Нөгөө хугарласан цасаа хөндийлж ухаад л дотор нь тоглоно доо. Гоё шүү.

Сайхнаас сайхаан

Ёстой сайхан өдөр байнаа.Их үдийн мэнд хүргэе. Сэтгэл хөдлөөд жаахан гадуур алхаж байгаад сая л ажилдаа ирлээ.

Өөдрөг явах 25 зарчим
  1. Сэтгэлийн тэнхээтэй бай
  2. Хэн нэгэнд битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан бие даан хий, Учрыг нь олж ухаарахыг хичээ. нягт нямбай тэсвэртэй бай. Биеэ бүрэн дайчил
  3. Зорилготой байж түүндээ хүр. Саад учирвал юунаас болсныг тунгаа. тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд
  4. Инээсэн бүхэн нөхөр биш. өөд татах нөхөр ол
  5. Төлөвлөгөөтэй ажил, Машгааш юу хийхээ болон олон жил хийх ажлаа ч төлөвлөж сур
  6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдагч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
  7. Өөрийгөө бүү чамал. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. би чадна гэж зориглож сур
  8. Муу зуршлаас бага багаар сал, дутагдал шударгаар хүлээ, өөрийгөө зэмлэж сур, биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
  9. Өөрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам энэ цагийг бүү үр.
  10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал хэлэхийг өөрөөсөө асууж тунгаа
  11. Битий цухалдаж бачамд, хэнээс юунаас болов гэдгийг тунгаа, ядарвал ажлаа хойш тавь, санаа зовох хэрэггүй
  12. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
  13. Сайн сайхныг мөрөөд, гутранга үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна. гэж өөрийгөө зоригжуул
  14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав, ажлаа хаанаас юунаас эхлэхийг эхлээд бод. дараа нь ямар аргаар хийхээ тунгаа
  15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн харилцаагаа ухамсарла.
  16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулах ятга, зоригжуул, тусал
  17. Хийх гэсэн ажлаа хойш бүү тавь. Нэн даруй хийж сур
  18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэггүйг нь гээж сур
  19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй болно. Зорьсондоо хүрэхэд бэлэн болно.
  20. Мэдрэхүй зөн совиндоо үе үе итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй үе ч бий.
  21. Даруу байж сур. Бардам зан, хулчигар шинж хүнийг өөдтэй болгосон нь үгүй. Бусдын шүүмжлэлийг хүлээн авч сур.
  22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүд гэдгийг бусдад ойлгуул
  23. Бусдыг магтаж өөрийгөө магтуулахын юу нь муу гэж нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал
  24. Өөртөө их ачаалал хүлээж сур. тэгвэл илүү ихийг бүтээнэ.
  25. Тайван бай бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорьсондоо хэрэгжүүлэхийг хичээж сур.
Блогтой холбогдсон түүх

Анх блог хэмээх том айл гэрт хэрхэн зочилсон тухайгаа бичмээр санагдлаа.

Блог хэмээх зүйлийг анх мэддэггүй байлаа. Блогтой холбогдохын тулд банжигтай холбогдсон түүхээс эхэле.

Анх банжигт мэдээ мэдээлэл уншиж, ил захидал-г найз нөхөддөө явуулж холбогдсон. Тэгээд л хийх юмаа олж ядаад тээр жилийн нэгэн халуун өдөр банжиг чат-д морилсон юм. Анх чат бол гоё байсөөн. Уйдсан ганцаардсан хүнд хань болж байлаа. Бас хүн цөөтэй хэрүүл уруулгүй. Хэдэн сайхан мессенжерийн найзтай болсон. Удалгүй банжиг чат шинэчлэгдэж хүн  ч ихдээд хэрүүл уруул тасархаан байсаан тээд л чатаас гарав. Гарав ч гэж дээ. ГоГо чат-руу уравцын. хэхэ. Чаталдаг байх зуураа блог их уншдаг байлаа. Тэр дундаас байнга ордог нь Аманжинка хэмээх сайхан шүлгийн блог байсан. Тээд харин ер сэтгэгдэл нтр бичидгүй байлаа л даа. зөв нэгийг нь зөв байна, буруу нэгийг нь буруу бичиж гэж бодоол уйлах үед уйлаад л гардаг байсан.

Тээд нэг үе их хэцүү байсөөн. Нэг тиймэрхүү юм болсын. Найз нөхөд байх хэдий ч бүгд хуурамч юм шиг санагдаж эргэн тойрон хүнтэй хэдий ч ганцаардаад л тэгээд л блог нээсэн юм. Анх 2009 онд блог нээж байсан. Тээд л тэндээ элий балай юмаа бичээд л зарим нэгэнд нь сайхан сэтгэгдэл төрүүлж зарим нэгнээр нь шоолуулж аа бас бусадад нь үзэн ядагддаг байсан болуу даа.

Муу гэрээ гоёхыг мааш их хүснээ. Олон сайхан блогчидоо хараад л ёоо ийм гоё болхийнсаан гээд мөрөөдөлд автана даа. Тээд л өөрийн гараар анх гэрийнхээ өнгө зүсийг засаж байсым. Айхтар HTML нтрийг нь мэдэхгүй болохоор чадахаар нь дэвсгэр зураг нтрийг нь солиод л болгочихсон. Өөрийн гэртээ аймаар хайртай. Байнга эргэж тойрно. Зарим нэг айлд атаархана. Хэхэ.

Дээр устахад бол үнэн харамссан дөө. Нээх сүртэй бичлэг нтр байхгүй хэрнээ л өө ингээд БАНЖИГ бүүр байхгүй болжоон байх даа гээд л.

Би одоо яанаа. Хаанаа хэнээсээ тэр сайхан /эерэг, сөрөг/ энергийг авнаа л гэж боджийсон.

Магадгүй Банжиг.Блог миний сэтгэлийг нээх нэгээхэн хэсэг маань байсан болохоор тэр биз. Олон сайхан бичлэгнүүдээс сэтгэлийн амар амгаланг олж, итгэл алдарсан бүх л зүйлийг минь байдаг гэдэгт итгүүлж, амьдрах сайхан гэдгийг бага багаар баталж байсым магадгүй надад амьдрах хүчийг өгч байсын болуу даа.

Ингэж л энэ их том байшинд өөрийн гэсэн өрөөг нэмэн оруулж байсан юм.

 

Сайхан өглөө байна.

Сайхан амарцгаасан уу.

Цөсөө билүү цусаа ч гэдэг билүү хөөрөгчөөд ирлээ

За яасан гэхлээр 5-р сургуулийн валиболын секцийн хүүхдүүдийн тайлан тоглолт үзчихээд ирлээ. Естой мундаг хүүхдүүд байдын байнаа.

Том ах эгч нар нь нөхөрсөг тоглолт хийгээд.

1-р зэрэг энтр аваад л.

Жижиг дүү нар нь үзүүлэн тоглолт хийгээд л.

Би ч ямар спорт нтр мэдэх ойлгох биш ямар чиг л байсан оноо авах болгонд нь л баяр хүргэсээр дуусав.

Хүүхдүүдийн сэтгэгдэл эцэг эхчүүдийн сэтгэгдэл нтр сонсоод шууд уяран хайлснаа нуух юун.

Хоолой зангираад нялмас гоожих шахлаа. Их сэтгэл хөдөллөө. Ер нь хүүхдүүдээ багаас нь спортоор хичээллүүлмээр юм байна.

Хүүхэдтэй болохоороо хүүхдээ аль нэг спортоор заавал хичээллүүлнээ.

Бүгдээрэнд нь баяр хүргэе. Цаашдаа идэвхтэй сайн хичээллэж бие бялдраан хөгжүүлээрэй гэж ерөөе. Аа бас улсын аврага болох сайхан ерөөлийг дэвшүүлийй.

 

Тэнэгийн тэнэг охиноо уучил

Ухаан орсон цагаасаа л таныгаа зовоохгүй баярлуулж явахыг хичээж ирсэн боловч одоо таныгаа зовоохым гэж охин чинь санасангүйээ. Том болж өсөж торнисон болохоороо одоо таньдаа тус нэмэр болж таныгаа жаргаах цаг болсон гэж бодож яваа охин чинь буруу бодож явжээ.

Ухаан орсон цаг минь 3-р анги байсан. Хүүхэд шоголж ээж таныхаа чихнээс хонх уяхгүй, хичээлдээ шамдаж таныгаа баярлуулна, хувц хунараа уралгүй хир болголгүй, ариг гамтай өмсөж элдвийн юм авахуулна гэж нэхэхгүй гэж хичээж ирсээн охин чинь.

Магадгүй тэр үеэс хүүхэд зангаа хаясан юмуу даа. Заримдаа найз нөхдийнхөө яриаг сонсож суухад надад өөрийн  эрхгүй би хүүхэд биш байсан юмуу гэсэн бодол төрдөг. Гэхдээ би харамсахгүй найз нартаа жаахан атаархал төрдөг, сэмхэн гомдож гуньдаг хэдий ч тэрийгээ инээдэн цаанаа нуугаад л өнгөрдөг.

Хэдий хэцүү байсан ч хэцүү байна гэж хэлэлгүй, өвдсөн ч өвджийнэ гэж хэлж сэтгэлийг тань зовоосон нь ховор болуу. Орой үдэш гарч таныгаа хагас нойртой хонуулж байсан л байх. Тэр бүхэнд та намайг хэзээ ч загнаж байгаагүй. Зодуулах нь битий хэл таньдаа загнуулж байсан үеүүд дэндүү ховор юм.

Та минь яах гэж тэр лам дээр очсон юм бэ дээ. Худлаа хэлсэн гэдэгт охин нь итэлтэй байнаа.

Би нь яагаачгүй зүв зүгээр л эрүүл саруул явж л байна шүү дээ. Тэгтлээ их санаагаа зовоож нойроон хулжаах хэрэггүйээ ээжээ. Санаа зовоох юу ч байхгүй.


Нээх л утга учиргүй юм биччихлээ. Дэндүү шаналсандаа шаналалдаа сөхрөх гээд байсан болохоор бага ч гэсэн сэтгэлээ тайтгаруулах гэж бичсийн. Яагаад бичив гэхлээр. Ээж маань саяхан нэг лам дээр уул нь эгчийн ажил төлөр асуух гэж очсон юм байна л даа. Амьдрал нтр нь жаахан асуудалтай байгаан тэгээл очихгүй юу тэгсэн эгчийг маань зүв зүгээр гэснээ. Намайг асуугаагүй байхад л танай бага охин чинь байнуу. гэж асуусан гэсэн. Энэ охин чинь яачихсан юм гэсэн гэнээ. Тэгэхэд нь ээж яагаачгүй ажилаа хийгээд л явж байгаа гэсэн чинь л энэ охин чинь л болохоон байцан байна. Нэг хүн бөө болно гэж хэлнэ болгож болохгүй нтр гээд л Над дээр дагуулж ир засал масалтай. бие хаа нь их муу байна гэсэн гэнээ. Миний юу ч өвдөхгүй байгааш д уул нь. Жахаан л тураад байгаа болохоос биш. Тэгээд л ээж маань хэдэн шөнө нойр дутуу өнөжлөө. Миний санаа зовоод. Бас хэд хоног нойр дутуу хар дараастай.




Эмэгтэй хүний ямар занд дургүй байдаг хэлээд өгөөч

Ард түмээн санаа оноо байнуу.

Яавал залуучуудын уурыг барж үзэн ядагдах уу.

Чавганы түүх

Бүүр мартагдсан дурсамжаа Mortal Kombat-ны эрлэг байснаа дурсахчааншуу аядав санав.

3-р ангид байхад ш дээ тэр тоглоом их моодонд орж байлаа. Манай найзынх дэлгүүр ажиллуулдаг тэгээд бас 2 ТВ тавиад тоглуулдаг байсан  юм. Хичээлдээ явахаас өмнө очиж тоглоно, Эрт тарвал ирж тоглоно. Дандаа л би ялдаг байсан.

За энэ ч яахав шаал өөр дурсамж санаанд орсымаа. Их инээдтэй.

Тэр үед чинь нөгөө жижиг ууттай дотроо 3 ширхэгтэй чавга гардаг байсан даа. Одоо ч бүүр байхгүй болсон л доо. Тэр үед тэрэнд их дуртай байсан. 20 төгрөг гэдэг. Ээж эгч нтр мөнгө өгүүл нөгөөхөөл авч идийшдээ. Яг манай найзын дэлгүүрт /мухлаг/ зардаг. Тэгээл өвөл нэг өдөр харих санаатай явжийлаа тэгсэн газарт 100 төгрөг хэвтжийнэ. Хөө бөөн баяр аваал шууд дэлгүүр лүү гүйж очоод л чавга авсым. /найзынхаа дэлгүүрээс/ Тэгсэн нөгөө мөнгө нь яахуу дээ өвөл цасан дундаас олсым чинь халуун гарт ороод хайлаад норцон. Дэлгүүрийн эгч за энэ мөнгө чинь яахлээрээ норцон байдаг билээ гэдийм даа. Тэгээд л сандраад айгаад олсон гэж хэлж чаддаггүй дуугайл зогсож байлаа. Гэхдээ тэр эгч угаасаа олсон гэдгийг мэдсэн л байх л даа. Хөөрхий намайг өрөвдөөд за май чавгаа ав. Бушуухан хариарай гээд л явуулж билээ. Хэхэ. Хүүхэд байхад мөнгө олох ч бөөн баяр байдаг байж дээ. Тэр үеийн 100 төгрөг ч их мөнгө байсан даа.

Хайр мөн гэдэгт

2010-03-09

Зүгээр л би тайван баймаар байна.

Үргэлж асуудаг асуултанд хариулахгүй.

Үргэлж тайлагнадаг тайланг тавихгүй.

Ганц ч гэсэн зүйлийг асуулгүй өнгөрөө.

Мэдэж болноо.

Хүлээцтэй бай.

Үгүй бол...

Магдгүй

Õэзээч иргэж ирэхгүйгээр холын хол...

Хичээх тусам шоглохын.

Өнгөрүүлэх тусам ойлгохгүй юм.

Яагаад ойлгохгүй байгаан бэ?

Яагаад миний хэлсэн үгийг ганц удаа хүлээж авдаггүй юм бэ?

Уурласан байхад

Яагаад тайван орхихгүй байгаан бэ?

Яагаад яагаад яагаад

Таалагдахгүй байгаа бол боль л доо.

Хэзээ намайг ойлгодог болох юм бэ?

Хэзээ

Сүртэй …

Хэнд ч тийм зүйл сайхан санагдахгүй.

Асуу л даа хүн болгоноос асуу

Асуу

Хариултыг чи олно.

Çүгээр л

Áайгаагаар минь

Чадахгүй бол битий зовоо

Чи ч бас битий хичээ.

Эргэлзэж байна.

Хайр мөн гэдэгт.

Шинэ сайхан өглөөний мэнд

Нар ээсэн сайсан өглөө болж байна. Та бүхэн сайхан амарсан биздээ.

(Нийт: 159)